Шууд Chart

Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг баталлаа

2015-03-17 13:19:38

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага, компани хооронд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг баталлаа. Энэхүү загвар батлагдсанаар Газрын тосны тухай хуульд заасан Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлөөс бусад гэрээний агуулга, зохицуулалт нь хөрөнгө оруулагчдад ил тод, ойлгомжтой болох бөгөөд шинээр гэрээ байгуулахад цаг хугацаа алдахгүй газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журмыг 1991 онд батлан, газрын тостой холбогдсон үйл ажиллагааг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад тулгуурлан бүтээгдэхүүн хуваах зарчмаар хэрэгжүүлэх бодлого баримталж ирсэн байна.


Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг баталлаа  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй