Шууд Chart

Урамшууллыг нь олгохгүй бол нөөцийн махыг зах зээлийн үнээр борлуулна

2015-03-17 15:17:51

Урамшууллыг нь олгохгүй бол нөөцөнд бэлтгэсэн махаа зах зээлийн үнээр борлуулна гэж Монголын махны холбооноос мэдэгдэж байна. Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж мах бэлтгэгчид 14.5 тонн мах бэлтгэж, нэгдүгээр сарын 25-наас эхлэн борлуулах байсан ч өнөөг хүртэл худалдаанд гаргаагүй байгаа юм.

Хэрвээ Засгийн газар мах бэлтгэгчдэд олгох ёстой өнгөрсөн оны урамшууллын 4.5 тэрбум төгрөгийг шийдэж өгөхгүй бол махаа зах зээлийнх нь үнээр борлуулж эхэлнэ гэдгээ Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Жадамба хэллээ. 

Төсөвт мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар хассан энэ 4.5 тэрбум төгрөгийг шийдүүлэхээр энэ долоо хоногт холбогдох байгууллагууд Засгийн газарт танилцуулна гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл Засгийн газар энэхүү 4.5 тэрбум төгрөгийг баталгаажуулахаар болсон байна. Нөөцийн махыг хэзээ, хаана, хэрхэн борлуулахыг бид удахгүй мэдээлэх болно. 


Урамшууллыг нь олгохгүй бол нөөцийн махыг зах зээлийн үнээр борлуулна  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-18 16:27
Хурдан шийдвэрээ гаргаад борлуулж эхлээчээ

Бидэнтэй нэгдээрэй