Шууд Chart

"Рио Тинто" манай улсад 185 сая ам.долларын татвар төлжээ

2015-03-17 16:58:31

"Рио Тинто" компанийн  2014 онд олон улсын хэмжээнд төлсөн ам.долларын татварын дэлгэрэнгүй тайланд дурдсанаар Монгол Улсад 185 сая ам.долларын татвар төлжээ.

Мөн онд Австралид 5.6 тэрбум, Канадад 432, Чили 262, АНУ 211, ӨАБНУ 110, Франц 106, Гвиней 67, Сингапур 44, Их Британи 29 сая ам.долларын татвар төлжээ. Ингэснээр тус компанийн 2014 онд дэлхийн хэмжээнд нийт төлсөн татвар 7.1 тэрбум ам.доллар болж байгаа аж. "Рио Тинто" компани нь энэхүү  “Татвар төлөлтийн тайлан”-гаа тав дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд өөрийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад нэг сая ам.доллараас дээш хэмжээгээр төлсөн татварын дүнгээ ийнхүү сайн дураараа мэдээлдэг уламжлалтай юм байна.


"Рио Тинто" манай улсад 185 сая ам.долларын татвар төлжээ  
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй