![](/uploads/201308/news/thumb/47141b94bf3f666e8094d030b99961a2_x3.gif)
Өчигдөр МУБИС-ийн Багшийн сургууль шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Тус сургууль энэ сарын 19-нөөс хичээллэж эхэлсэн юм байна. Учир нь Багшийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний сургалтын “Dyned” болон мэдээллийн технологийн эрчимжүүлсэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой юм байна.
Энэ хичээлийн жилээс МУБИС-д элсэлтийн ерөнхий шалгалтад 650-700 оноо авч элссэн оюутныг сургалтын төлбөрөөс 70, 750-аас дээш оноо авсан бол 100 хувь чөлөөлөхөөр болсон билээ. Тэгвэл МУБИС-д 650- иас дээш оноо авч элссэн 630 оюутан байгаа ажээ.
МУБИС шинэ хичээлийн жилийн нээлтээ хийжээ | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.