Шууд Chart

Гоо сайхны хагалгаанд тулгуурласан жуулчлал нэмэгджээ

2013-08-22 11:24:16

БНСУ-ын гоо сайхны үйлчилгээ, энэ төрлийн зорилтот аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэлээ. Солонгосын залуу хамтлаг дуучид, жүжигчдийг дуурайх Ази охид бүсгүйчүүд өнгөрсөн жилд л гэхэд тус улсад 116 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

“Солонгос охидууд жижигхэн нүүртэй, ви хэлбэрийн царай төрхтэй, Азидаа хамгийн хөөрхөн нь” гэж Хятад охидууд ярьсан байна. Тиймээс Хятад, Зүүн өмнөд Азийн болон Япон улсын охид бүсгүйчүүд Солонгос улсад гоо сайхны хагалгаанд орохоор сонголтоо хийдэг гэжээ. Ийм зорилгоор тус улсад ирсэн жуулчид өнгөрсөн онд л гэхэд нийтдээ 116 сая ам долларын орлого оруулснаас 14 хувь нь нүүрний мэс ажилбар, арьс арчилгаа, үрчлээ арилгах багасгах зэрэг бэлдмэлийн орлого байгаа юм. Хятад охид бүсгүйчүүд харвин арилгах, хамар өндөрсгөх, арьсаа татуулах, эрүүний ясаа хасуулах зэрэг үйлчилгээг сонгодог бол вьетнамын охид хамар өндөрсгөх үйлчилгээг хүлээн авдаг аж. Тэдгээр үйлчлүүлэгчдийн ачаар тансаг хороолол хэмээн нэрлэгддэг Ганнам дүүрэгт 400 гаруй гоо сайхны мэс ажилбарын эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гоо сайхны хагалгаанд тулгуурласан жуулчлал нэмэгджээ  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй