Шууд Chart

Замын хөдөлгөөний зөрчлийн тоо буурчээ

2013-08-22 11:26:33

Энэ сарын 1-нээс зураг болон дүрс бичлэгээр баталгаажсан торгуулийн хуудас тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 9 966 зөрчил Замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгэгджээ. Торгуулийн хуудас хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө төрийн сангийн дансанд тушаах ёстой бөгөөд нийт  3 356 жолооч торгуулиа төлсөн байна.

2013 оны 8 сарын 21-ний байдлаар нийт 9 966 торгуулийн баримтжуулсан хуудас тараагдсанаас хаяг нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар 639 торгуулийн хуудас Замын хөдөлгөөний удирдлагын төвд буцаж иржээ. Журам хэрэгжиж эхэлсэн эхний  өдөр хурд хэтрүүлсэн 413, улаан гэрлэн дохио зөрчсөн 90, нийт 503 зөрчил бүртгэгдэж байсан бол 8 сарын 20-ны байдлаар  хурд хэтрүүлсэн 168, гэрлэн дохио зөрчсөн 31, нийт 199 зөрчил бүртгэгдсэн байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Замын хөдөлгөөний зөрчлийн тоо буурчээ  
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй