Шууд Chart

Дүүрэг бүрт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарна

2013-08-22 12:25:41

Энэ сарын 22-ноос эхлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа”-г Чингэлтэй дүүрэгт “Тусгаар тогтнолын талбай”, Баянгол дүүрэгт 13,14,15-р хорооны Энэбишийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэгт “Ажилчдын алдар талбай”, Баянзүрх дүүрэгт  “Жуковын музей”-н талбай, Сансарын тунель дээр, Сүхбаатар дүүрэгт Драмын театрын талбай, Цэрэндоржийн хөшөө, Сонгинохайрхан дүүрэгт “Саппора” үйлчилгээний төв, “Номин” агуулах худалдааны талбайд гаргахаар шийдвэрлэсэн байна. 

Үзэсгэлэн худалдааг дүүргүүд өөрсдөө зохион байгуулах бөгөөд нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хяналт тавин ажиллахаар болжээ.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Дүүрэг бүрт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарна   
Үзсэн: 1711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй