![](/uploads/201308/news/thumb/18fc1575214803a659f729c45facfca5_x3.gif)
Энэ сарын 21-нд Бээжин хотноо АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Хятадын КН-ын Төв Хорооны зохион байгуулах яамны сайд Жао Лэжитэй уулзжээ.
Жао Лэжи Хятад Монголын нөхөрсөг хамтын ажиллагааг урагшлуулахад идэвхитэй хувь нэмэр оруулсан АН-д талархал илэрхийлээд Хятадын нам төр Хятад Монголын харилцааг стратегийн өндөрлөгөөс харж, Монголын талтай өндөр зиндааны солилцоо, боловсон хүчний сургалт, залуучууд ба эмэгтэйчүүдийн байгууллагын нөхөрсөг хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, эдийн засаг худалдаа зэрэг салбарт харилцан ашигтай хамтаар ялалт байгуулахад тус дөхөм үзүүлж, Хятад Монголын стратегийн түншийн харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжлийг биелүүлэхэд Хятадын тал бэлэн байгаагаа хэлсэн байна.
Харин АН, ХКН-тай найрсаг харилцааны хөгжлийг онцгой чухалчлан үздэг, хоёр намын солилцоо хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэх хүсэлтэй байна гэдгээ Ц.Оюундарь онцолжээ.
АН-ын төлөөлөгчид Хятадад айлчиллаа | ||
Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.