Шууд Chart

Брэдлийд 60 жил, 100 мянган ам долларын торгууль оногдуулж магадгүй

2013-08-22 14:50:59

Нууцын зэрэглэлтэй мэдээллийг “Викийлийкс” сайтад нийлүүлж батлан хамгаалахын аюулгүй байдалд заналхийлэл учруулсан, гадаад харилцаанд сэв суулгасан гэсэн үндэслэлээр АНУ-ын тагнуулын шинжээч асан Брэдлий Маннингт оногдуулах шийтгэлийг хэлэлцэж эхлээд байгаа аж. Батлан хамгаалах, тагнуулын байгууллагын ажилтан, албан хаагчид нууцын зэрэглэлтэй мэдээллийг хулгайлах нь ямар их эрсдэлд оруулдаг болохыг анхааруулах үүднээс   хамгийн багадаа 60 жил, 100 мянган ам долларын торгууль оногдуулах нь зүйтэй гэж холбогдох байгууллага үзэж байгаа гэнэ.

Энэ талаар Маннингийн өмгөөлөгч “Өөрийнхөө гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч дахин хүмүүжих боломжтой залуу хүнд хэт чангадсан шийтгэл болно” гэж мэдэгджээ.  Маннинг туршуул хийсэн, мэдээлэл хулгайлж, Ирак болон Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын цэргүүдийн амь насыг эрсдэлд оруулах үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Тэрээр “Шүүх байгууллагаас 90 жил хорьсон ч ялаа үүрэх болно” гэжээ. Шүүгч Хурандаа Денис Линд Вашингтоноос холгүй орших Форт Мийд цэргийн шүүхэд удахгүй болох шүүх хуралдаанаар зүйл анги тус бүрт чухам хэдэн жилийн ял оногдуулахаа шийдвэрлэх юм. Гэхдээ түүнийг 20 жилийн хугацаанд цэргийн хориход хорихоор төлөвлөөд байгаа тухай мэдээлэл ч байгаа аж. Иракт үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа “Викийлийкс” сайтад 700 мянга гаруй материал нийлүүлж, өөрийнхөө болон бусад залуусын амь насыг эрсдэлд оруулах алхам хийсэн, АНУ-ын гадаад бодлогод сөргөөр нөлөөлж, улс орнуудын гадаад харилцааг тодорхой хугацаанд ээдрээтэй нөхцөл байдалд оруулсан түүнийг хэдэн зуун мянган иргэд дэмжин Нобелийн энх тайвны төлөөх шагнал олгохыг дэмжин 100 мянган хүн гарын үсгээ цуглуулж байсан удаатай юм.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Брэдлийд 60 жил, 100 мянган ам долларын торгууль оногдуулж магадгүй  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй