
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа найман өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд шүлхий өвчин илэрсэн бөгөөд сүүлийн долоо хоногийн хугацаанд нэмж мал өвчлөөгүй байна. Түүнчлэн Булган, Үенч, Алтай сумын нийт 312276 малыг урьдчилан сэргийлэх тарилгад 100 хувь хамруулсан ажээ.
75 өрхийн 922 мал шүлхийгээр өвчилжээ | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.