Шууд Chart

Төл бойжилт 98.7 хувьтай байна

2015-03-23 15:51:07

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 8.4 хувь буюу 1800.9 мянган эх мал төллөж, 1774.4 мянган төл буюу 4197 ботго, 4471 унага, 35.3 мянган тугал, 842.6 мянган хурга, 887.8 мянган ишиг хүлээн аваад байна. Төллөсөн эх малын тоог оны эхний хээлтэгчийн тоотой харьцуулахад Ховд аймаг 41.4 хувь, Сэлэнгэ аймаг 39.9 хувь, Баян-Өлгий аймаг 26.5 хувиар тэргүүлж байна.

Одоогийн байдлаар нийт нутгийн 30-аад хувь цастай ч ерөнхийдөө дулаавтар байгаа нь мал төллөлтөд таатай байна. Хэдий тийм ч говь талын нутгаар салхитай байгаа бөгөөд энэ сарын 25-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Сэлэнгийн сав газраар, 26-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4хэм  хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Цаг агаар дулаарч таатай байгаа ч гол, мөрний цөмрөлт, гэнэтийн салхи, шуурганаас сэрэмжтэй байхыг малчид, иргэддээ анхааруулж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.


Төл бойжилт 98.7 хувьтай байна  
Үзсэн: 1426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй