Шууд Chart

Хуульчдын анхдугаар их хуралд 4500 шүүгч оролцоно

2013-08-22 16:05:04

Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт  энэ сарын 19-нөөс  эхэлж  23-ны 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Тус их хуралд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нийт 4500 шүүгч, прокурор, өмгөөлөгч мөн бусад хуульчдын төлөөлөл болох 500 хүртэлх хуульч оролцох юм.
 
Нэр дэвшилт эхэлснээс хойш 3 хоногийн дараа буюу 2013 оны 8 дугаар сарын 21-ний 19.00 цагийн байдлаар www.jurists.gov.mn цахим системд нийт 1927 хуульч нэвтэрснээс 76 хувь буюу 1473 хуульч анхдугаар их хуралд оролцох төлөөллийг сонгох сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Нэр дэвшигчдийн 54 хувь буюу 806 хуульч хуульчийн хувийн бүртгэлээ баяжуулан өөрийн товч танилцуулгаа оруулсан бол 32 хувь нь хуульчийн хувийн бүртгэлдээ зургаа байршуулсан байна. Их хуралд нийт 500 хүртэл төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгчид үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдын төлөөлөл байх юм байна
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хуульчдын анхдугаар их хуралд 4500 шүүгч оролцоно  
Үзсэн: 1955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-09-04 22:58
Хуульчдын анхааралд!!! Монголын хуульчдын төлөөлөл цугларч анхдугаар их хуралаа хийх түүхэн үйл явдал 2013 оны 9 сарын 6 нд болох гэж байна. Монголд гэж хэсэг бүлэг хүмүүсийн хор найруулдаг байгууллага байж байгаад татан буугдсан. Буугдсан ч гэж дээ тэд багаараа хэвээрээ байгаа л даа. Тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ их хуралд шургаж амжсан. Тэд энэ их хуралд өөрийн гэсэн хүмүүсээ бас оруулсан байна лээ. Хөдөөний нэртэй аймгуудын дарга нарыг аль хэдийнээ сонгуулж амжсан. Ийм их хурал болох гэж байна шүү!!! Тэд өөрсдийн дотороос ерөнхийлөгч сонгох сонирхолтой байгаа нь ойлгомжтой. Тэд дандаа
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-09-04 22:58
сонгогдсон, өөрсдийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр гаргуулдаг байсан. Тэд дандаа дарга хэвээрээ байхыг сэрүүн зүүдэлж явдаг байсан.Тэд өөрсдийгөө өөрсдөө алдаршуулан өөр хоорондоо эрх мэдлийн наймаа хийж байсан юмаа. Үүнийг өмгөөлөгчид мэддэг хэдий ч өөрсдөө тэдний хаана нь ч хүрэхгүй тул зүгээр л нэг аялдан дагагч нар байсаар л яваа билээ. Энэ хүмүүсийг шүүгч, прокурор, бусад хуүльдын төлөөлөл мэдэж байгаасай гэж хүсэж байнаа.

Бидэнтэй нэгдээрэй