Шууд Chart

“Эпсилон” пуужинг Мягмар гарагт хөөргөнө

2013-08-22 16:18:17

12 жилийн хугацаанд судлагдаж бүтээгдсэн шинэ пуужинг Японы сансар судлалын агентлаг олон нийтэд танилцууллаа. Ирэх Мягмар гарагт энэ пуужингаар манай гарaгийг ажиглах хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөөд байгаа юм байна.

Японы сансар огторгуй судлалын агентлаг тус улсын өмнөд бүсэд орших Кагошимагийн засаг захиргааны нэгжийн хөөргөлтийн бүсэд “Эпсилон” пуужинг тээвэрлэн хүргэсэн байна. Мягмар гарагт хөөргөх ажиглалтын хиймэл дагуулыг хөөргөх бэлтгэл ажил эхэлж байна гэж инженерүүд мэдээллээ. 24 метрийн урттай  Японы “H2A” пуужингийн гол тулгуурын хагастай тэнцэх урттай, хөдөлгүүрийг дэмжигч эд ангитай энэ пуужин нь хагас автомат, зардлыг бууруулж, хүчин чадлыг нэмэгдүүлсэн нэг хэлбэр болж байгаа юм. Үүнээс өмнө бүтээгдсэн “H2A”-г 100 гаруй сая долларын өртөгтэйгээр бүтээсэн бол "Эпсилон"-ыг 39 сая ам доллартын төсөвтэйгээр зохион бүтээжээ. Японы сансар судлалын агентлаг шинэ пуужинг аж ахуйн нэгжүүдэд зориулалттай жижиг хиймэл дагуулуудыг хөөргөхөд ашиглахаар төлөвлөөд байгаа юм байна.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Эпсилон” пуужинг Мягмар гарагт хөөргөнө   
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй