Шууд Chart

Гутал хийж сурахаар Италийг зорих нь ихэсчээ

2013-08-22 16:35:49

Гутал хийх технологиороо дэлхийд алдартай Италийн Флоренсыг дэлхийн өнцөг булан бүрээс оюутан залуус зорих болжээ. Хэдийгээр худалдааны салбар нь уналтанд орж, иргэдийн худалдан авалтын чадамж суларсан ч чанартай бүтээгдэхүүн, түүний технологи хэзээ ч үнэ цэнээ алдахгүй хэмээн тэд үзэж байгаа юм. Их Британийн Ливерпүүлийн их сургуульд Магистерийн зэргээ хамгаалж, өөрийн эх орондоо гар цүнхний үйлдвэрийн газраа нээсэн Нигерийн иргэн Букола Асафа бүсгүй гутлын зах зээлд өрсөлдөхөөр шийдэн Италид суралцахаар ирсэн аж. Тэрээр Гуччигийн гутлын загварыг гаргахаар болж байгаа бөгөөд түүнтэй ижил зорилготой залуус дадлагаар хийсэн гутлаа зарим тохиолдолд 3 мянган еврогоор ч худалдаж чаддаг байна. Флоренст чанартай дэгжин гутал хийх технологид суралцагсад ихэнхдээ 4 жилийн хугацаанд ямар ч цалин хөлсгүй, гутал засч сурахаас гараагаа эхэлдэг. Үүнийхээ дараагаар бие даан гуталны загвар гаргах, гаргасан загвараараа гутал хийх эрхийг олж авдаг ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гутал хийж сурахаар Италийг зорих нь ихэсчээ  
Үзсэн: 1494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй