Италийн цагдаагийн байгууллага энэ жил зохион байгуулсан хоёр ажиллагааны үр дүнгээр нийт 64 сая хуурамч бараа бүтээгдэхүүнийг хураан авч, 50 гаруй этгээдийг гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн гэсэн үндэслэлээр баривчилжээ. Милан хотын хойд дүүрэг, Неапол, зэрэг хотуудад орших гэмт хэргийн бүлэглэлүүд Прада, Фенди, Армани Жийнс, Льювиттон, Роберто Кавали зэрэг дэлхийд нэртэй брэндүүдийн нэрийн тэмдэгтэй хуурамч бүтээгдэхүүнийг худалдаалж үлэмж хэмжээний орлого ашигтай ажилладаг байсан нь тогтоогдоод байгаа юм. Эдгээр хуурамч бүтээгдэхүүнийг ихэнхдээ жуулчдын гол төв болсон цэгүүд, гудамж талбайд гар дээрээс худалдаалдаг аж. Мөн цагдаагийн байгууллага Бергамод явуулсан тусгай ажиллагааны хүрээнд онлайнаар гадна дотны иргэдэд хуурамч бүтээгдэхүүн арилжаалдаг 15 вэбсайтыг илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоосон байна.
| Хуурамч бараа борлуулагчдыг илрүүлэв | ||
| Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.