Шууд Chart

Архангайд очиж Солонгос эмч нар үнэгүй мэс засал хийнэ

2013-08-23 09:57:28

Энэ сарын 7-14-ний өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотод БНСУ-ын улсын Үндэсний төв эмнэлгийн мэс заслын баг ажиллах юм байна. Эмч нар мэс заслыг үнэ төлбөргүй хийхээс гадна аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг дагалдуулан сургахаар болжээ.
 
Энэ ажил Архангай аймгийн Эрүүл мэндийн газар БНСУ-ын Үндэсний төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар хийгдэж байгаа аж. Тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүний нөөцийг хөгжүүлэх, эмнэлгийн технологийг сайжруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Архангайд очиж Солонгос эмч нар үнэгүй мэс засал хийнэ  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй