![](/uploads/201308/news/thumb/fe7d993147726ad7c089533541f76341_x3.gif)
Жил бүрийн 8-р сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг "Монголын залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан МЗХ-оос цуврал ажлуудыг хийж байгаа. Энэ сарын 24-нд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хүмүүнлэгийн хороо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн Нээлттэй хаалганы өдрөөр тус хорих ангийн ажилтан, ажиллагсад болон ял эдэлж буй залуустай чин сэтгэлийн уулзалт, ярилцлага, лекцийг зохион байгуулах гэж байна. Мөн МЗХ-ны зүгээс цаашид сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж, хамтран ажиллахаар болжээ.
Энэхүү уулзалтын үеэр МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ял эдэлж дуусаад суллагдан гарч буй залуусыг бүртгэн тохирсон ажлын байранд зуучлах ажлыг эхлүүлэхээр болжээ. Учир нь суллагдаад гарч буй залуусыг нийгэм тэр бүр таатай хүлээж авдаггүйгээс гадна ажилд ороход маш хүндрэлтэй байдаг аж.
МЗХ-ныхон 429-р ангийн хоригдлуудтай уулзана | ||
Үзсэн: 1907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.