
Өнгөрсөн ням гарагт “Оюу толгой” ХХК нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон амжилтаа ёслон тэмдэглэв. Оюу толгойн уурхай дээр болсон тус ёслолын арга хэмжээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш болон Рио Тинтогийн Зэс, Нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак нар оролцлоо.
Монгол Улсын хамгийн том зэс, алтны Оюу толгой уурхай нь хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, аюулгүй байдал, техник технологи, байгаль орчин, менежмент, ханган нийлүүлэлт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудыг нэвтрүүлэх зэргээр тус улсад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.
Оюу толгой нь 2010 оноос хойш төслийн бүтээн байгуулалтад 6.4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.3 тэрбум гаруй ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт татвар, рояалти болон бусад төлбөр, хураамж хэлбэрээр төлөөд байна. Өнгөрсөн 2014 онд гэхэд Монголын ханган нийлүүлэгч компаниудаас 300 сая ам.долларын худалдан авалт хийж, 7.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг боловсрол, сургалт, тогтвортой хөгжлийн төслүүдэд зарцуулаад байна гэж тус компанийн албан ёсны цахим хуудаснаа мэдээлжээ.
“Оюу толгой” ХХК нэг сая тонн зэсийн баяжмал экспортолжээ | ||
Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.