Шууд Chart

Валютын зээл авч төсвийн алдагдлыг бууруулна

2015-03-30 14:56:46

Манай улсын эдийн засгийн өсөлт 11.7-7.8 хувь болж буурсан талаар албаны хүмүүс мэдээлсэн. Улсын төсвийн алдагдал 1.2 их наяд, төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 их наяд болж нэмэгджээ.

Тэгвэл гадны санхүүгийн байгууллагуудаас урт хугацааны валютын зээл авах нь энэ алдагдлыг бууруулж, тэнцвэржүүлэх гарц гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Эхний ээлжинд 800 орчим сая долларын зээл авчихвал төсвийн алдагдлыг бууруулах замаар төлбөрийн тэнцлийг тогтворжуулах, улмаар доллар төгрөгийн ханшийн зөрүүг багасгах давхар боломжтой гэж тооцоолсон байна.

Энэ талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат ярилаа.


Валютын зээл авч төсвийн алдагдлыг бууруулна  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй