Шууд Chart

Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа

2015-03-31 12:24:32

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн XVIII ээлжит хуралдаанаар "Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөө"-г хэлэлцлээ.

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, энэ оны хоёрдугаар сард УИХ-ын тогтоолоор батлуулсан юм. Уг тогтоолын дагуу Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталж, энд тусгагдсан зорилт, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо. Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар улирал тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

Яамд, агентлагууд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл, Төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодоос энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн нийт 592 саналыг нарийвчилсан төлөвлөгөөнд тусгуулахаар ирүүлсэн байна.

Эдгээр саналуудаас давхардсан болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн түвшин, хөтөлбөртэй шууд уялдаагүй саналуудыг агуулгын хувьд нийцүүлэн заримыг нь хассан бөгөөд нарийвчилсан төлөвлөгөөнд 220 орчим санал, үйл ажиллагааг тусгажээ.

Тус төлөвлөгөөний дэлгэрэнгүйг доорх татах хэсгээс татаж авна уу...


Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа  
Үзсэн: 1273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй