Шууд Chart

Европын Холбоо Египетэд үзүүлэх тусламжаа зогсооно

2013-08-23 13:35:45

Сүүлийн хэдэн сарын турш Египетэд үүсээд байгаа нөхцөл байдалд олон улс анхаарлаа хандуулсан хэвээр байна. Өчигдөр Европын Холбооны гишүүд Бруссельд хуралдаж, Египетэд үзүүлэх тусламж дэмжлэгээ цуцлах эсэх тухай хэлэлцжээ. Холбооны гадаад хэргийн сайд нар тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглоход бүгд санал нэгдсэн юм. Мөн Европын холбоо тус улсад үзүүлэх 5 тэрбум еврогийн санхүүгийн тусламжаа цуцлах нь байдлыг намжаана гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин ажиглагчдын үзэж байгаагаар Европын Холбооны Египетэд үзүүлж байгаа энэ бүх дарамт шахалт тус улсын түр засгийн газрыг олон мянган хүний аминд хүрсэн хүчирхийллээ зогсооход нөлөөлөх хэдий ч  энэ нь тодорхой хэмжээ хязгаартай байсан нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Учир нь Хэрвээ Европын Холбоо Египетэд үзүүлэх тусламжаа зогсоовол Арабын Холбооны улс орнууд Египетийн түр засгийн газрыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа ажээ.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо Египетэд үзүүлэх тусламжаа зогсооно  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй