Шууд Chart

Хонь, тэмээний ноос тушаасан малчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчиллээ

2015-03-31 12:35:18

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн XVIII ээлжит хуралдаанаас Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа.

Ноос боловсруулдаг үндэсний үйлдвэр, цехэд тушаасан ноосонд урамшуулал олгохдоо ноосны чанар, боловсруулах үйлдвэрийн эрэлт хэрэгцээнд үндэслэн нарийн, нарийвтар, бүдүүвтэр ноост хонины болон тэмээний самнаж бэлтгэсэн ноосны кг тутамд 2000, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хэнтий аймгаас бусад бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон нутгийн монгол хонины ноосны кг тутамд 1000, хяргаж бэлтгэсэн тэмээний ноосны кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал тус тус олгохоор  журамд заажээ.

Ноосны чанараас хамаарсан ялгавартай урамшууллыг олгодог болсноор нарийн, нарийвтар ноост хонины тоо толгойг нэмэгдүүлэх, үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болж, энэ нь улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.


Хонь, тэмээний ноос тушаасан малчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчиллээ  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй