Шууд Chart

Хятад сүүн бүтээгдэхүүнийхээ асуудлыг шийдвэрлэхийг Шинэ Зеландаас шаардлаа

2013-08-23 15:48:19

Энэ сарын 22-нд Хятадын гадаад хэргийн сайд Ван И  Шинэ Зеландын гадаад хэргийн сайд Муррай МкКалитай Бээжинд уулзах үеэрээ Шинэ Зеландын "Фонтерра" корпорацийн сүүн бүтээгдэхүүнээс ботулизм  нян илэрсэн асуудалд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.
 
Ван И хэлэхдээ, “уг хэрэг хүнсний аюулгүй байдалтай холбогдож байгаа учраас Хятадын хэрэглэгчдийн  эрүүл мэнд, ашиг сонирхолтой шууд холбоотой юм. Хятадын Засгийн газар үүнд хяналт тавих ёстой. Тус хэрэгтэй холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэн Шинэ Зеландын бүтээгдэхүүнд итгэдэг Хятадын хэрэглэгчдийн итгэлийг сэргээхийг хүсч байна” гэжээ.
 
Шинэ Зеландын Засгийн газар уг хэргийг шалгаж Хятадад шалгалтын дүнг мэдэгдэнэ гэдгээ Муррай МкКали хэлсэн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хятад сүүн бүтээгдэхүүнийхээ асуудлыг шийдвэрлэхийг Шинэ Зеландаас шаардлаа  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй