Шууд Chart

"Эдийн засгийн форум-2015" эхэллээ

2015-04-02 10:10:03

Засгийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн чуулган” өнөө өглөө Төрийн ордонд "Итгэлцэл" уриан дор эхэллээ. Тус чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус "Эдийн засгийн форум"-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар оролцож үг хэлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод цаашдын нөхцөл байдлын талаар ярилцаж салбар хуралдаануудаар манай улсын эдийн засагтай холбогдох олон асуудлуудыг хэлэлцэнэ.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:30-11:00 цагийн хооронд Төрийн ордны Их танхимд "Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал" сэдвээр үргэлжилнэ. Нэгдсэн хуралдаанд хүндэт зочноор Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж, Нийтлэлч Б.Батбаяр, Судлаач Д.Рагчаасүрэн, Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тае Хьюн нар оролцож байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанын дараа салбар хуралдаанууд 11:30 цагаас эхэлж, доорхи хөтөлбөрөөр явагдана.


11:30-13:00:  Их танхим:  Институцийн засаглал ба хамтын ажиллагаа
                         А танхим:  Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил
                         Б танхим:  Мэдээллийн ёс зүй /хариуцлага/

13:00-14:00:  Их танхим:  Ажил хэрэгч үдийн зоог: Илтгэл МУ-ын сайд М.Энхсайхан

14:00-15:30:  Их танхим:  Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө
                         А танхим:  Үл хөдлөх хөрөнгийн зах зээл
                         Б танхим:  Санхүүгийн салбарын хөгжил

16:00-17:30:  Их танхим:  Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам
                        А танхим:  Монгол Улсын зээлжих зэрэглэл
                        Б танхим:  Үндэсний корпорациудыг бий болгох

17:30-18:00:  Эхний өдрийн нэгтгэл

"Эдийн засгийн форум-2015" эхэллээ  
Үзсэн: 2364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
108.60.243.xxx [24.51.83.xxx] 2015-04-02 11:28
niigemd heregtei tulgamdaad bui asuudliig shiidsen chuulgan boloh bh
108.60.243.xxx [24.206.10.xxx] 2015-04-02 11:27
vr dvntei chuulgan bolno gedegt itgeltei bna
108.60.243.xxx [24.231.56.xxx] 2015-04-02 11:26
иргэдийн худалдан авах чадвьарыг нэмэгдүүлэх нь хамгийн гол шүү.
177.67.82.xxx [177.67.82.xxx] 2015-04-02 11:23
эдийн засгийн чуулган маш үр дүнтэй болоосой гэж бодож бна. эдийн засаг нийгэмд тулгараад буй олон олон асуудлыг шийдээсэй гэж бодож бна.
170.75.163.xxx [170.75.163.xxx] 2015-04-02 11:16
ерөнхий сайд маш сайхан үгээр энэ чуулганыг эхлүүллээ. энэ хэлсэн үг шиг үр дүнтэй сайхан болох бх гэж итгэж бна.

Бидэнтэй нэгдээрэй