![](/uploads/201308/news/thumb/ef2099d6b282c8bc08098e2db917b1f5_x3.gif)
“Нарантуул” ОУХТ-д үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж, өнөөдөр 12:00 цагт хуралдлаа. Нийслэлийн онцгой байдлын комиссын хурлаас Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан “Галын шалтгааныг тогтоох, шуурхай удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгууллаа.
Хурлын үеэр Нийслэлийн Онцгой байдлын комиссын дарга Э.Бат-Үүл “Хамгийн түрүүнд их хэмжээний галын улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Мөн худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст их хэмжээний хохирол учирсан хэрэг гарсан тул онцгой комиссын хуралдаанаас байгуулагдсан ажлын хэсэг авч болох бүхий л арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. Тэрээр хотын замын хөдөлгөөнийг хэвийн горимд оруулах, галын шинжээчид болон гал гарсан шалтгааныг тогтоох нөхцөл боломжийг шуурхай хангаж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар болон Онцгой байдлын газарт даалгалаа. Галын голомтод ажиллах хүн хүч, шаардагдах хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана. Мөн холбогдох газруудаас удаа дараа шаардлага хүргүүлээд байхад арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн “Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудад хуулийн дагуу хариуцлага тооцох болно” хэмээн мэдэгдлээ.
Нарантуул ОУХТ-ийн удирдлагуудад хариуцлага тооцно | ||
Үзсэн: 1204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.