Шууд Chart

Кэсон аж үйлдвэрийг сэргээх баримт бичигт гарын үсэг зурлаа

2013-08-23 18:26:41

Хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлгэдэл болсон Кэсон аж үйлдвэрийн цогцолборыг сэргээх тухай баримт бичигт хоёр тал гарын үсэг зурснаас хойш өчигдөр  анх удаа Өмнөдийн аж ахуй эрхлэгчдийг тус бүс нутагт нэвтрүүлсэн байна. Дөрвөн сар завсарласны дараа эргэн сэргэж байгаа учир дэд бүтцийн асуудлаас үүдэн ойрын хугацаанд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүй байгаа тухай аж ахуй эрхлэгчид хэлж байгаа юм. Мөн тэдний бас нэгэн айдас нь удаан хугацаанд завсарласнаар хөрөнгө оруулагчид болоод худалдан авагчдыг эргэн татахад сөргөөр нөлөөлөх вий гэх асуудал юм. Энэ оны 4-р сард Өмнөд Солонгос болоод АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт хийснээс үүдэн Кэсоныг хаах тухай Умардын шийдвэр аль аль талдаа эерэг зүйл авчраагүй ч энэ удаад эргэн сэргээхтэй холбоотойгоор тус аж үйлдвэрийн цогцолборыг олон улсын жишигт нийцүүлэх, гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилт тавиад байгаа юм.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кэсон аж үйлдвэрийг сэргээх баримт бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй