Шууд Chart

Төмөр замчид Тавантолгойд хөрөнгө оруулагчтай хийж буй гэрээг хууль бус гэж үзжээ

2015-04-03 15:11:08

Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойд хөрөнгө оруулагчаар шалгарсан консерциумтай хийж буй хэлэлцээрийн явц, далд өрнөж буй үйл явдал, ил болж буй олон явдлуудаас харахад хэлэлцээр бүхэлдээ манай улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжууд, төрийн бодлогод харшилж байна хэмээн үзээд Монголын Төмөр замчдын нэгдсэн холбоо, МТЗ-ын Инженерүүдийн холбоо зэрэг ТББ-аас Монгол Улсын Засгийн газар, Тавантолгойн хөрөнгө оруулагч консерциумд шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хуралд МТЗ-ын Нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо, МТЗ-ын инженерүүдийн холбооны гишүүн Б.Лханаасүрэн, "Болд төмөр-Ерөө гол" ХХК-ийн зөвлөх инженер Ш.Пунцагдэлэг, ахмад төмөр замчин Ю.Идэрчулуун нар оролцож, сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тус хэвлэлийн бага хурлын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Төмөр замчид Тавантолгойд хөрөнгө оруулагчтай хийж буй гэрээг хууль бус гэж үзжээ  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй