![](/uploads/201308/news/thumb/34e1efca52dbc1a09338edd917e75250_x3.jpg)
Берлин хотноо энэ сарын 21-нд болсон Монгол Улс, ХБНГУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтын хүрээнд ГХЯ-ны ТНБД Г.Цогтсайхан, ХБНГУ-ын ГХЯ-ны ТБНД хатагтай Э.Хабер нар уулзаж, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцов.
Тэд ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу 2014 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар мөн ярилцав.
Дипломат харилцааны 40 жилийн ойн талаар ярилцав | ||
Үзсэн: 1187 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.