
Хаврын тариалалтын бэлтгэл ид үргэлжилж байна. 2015 оны хувьд энэ жилийн тариалалтаас дотоодын хэрэгцээний дийлэнхийг хангана гэж мэргэжлийн хүмүүс төлөвлөж байгаа.
Энэ хавар улсын хэмжээнд 300 мянган га талбайд улаан буудай тариалахаас 465 мянган тонн буудай хураан авах тооцоотой. Мөн 14 мянган га-д төмс, 8,3 га-д хүнсний ногоо тариалж, 168 орчим мянган тонн төмс, 105 орчим мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөж байна. Ингэснээр улаан буудай, төмс хүчний ногооныхоо хэрэгцээний дийлэхийг хангана гэж тооцоолж байгаа талаараа ХХААҮ-н сайд Р.Бурмаа Засгийн газарт танилцуулсан байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр энэ талаар товч мэдээлэл өглөө.
Энэ хавар улсын хэмжээнд 300 мянган га талбайд улаан буудай тариална | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.