![](/uploads/201308/news/thumb/2049dfaadf2fb28a177fe2a38d1ce350_x3.gif)
Энэ сарын 25-нд Египетийн нийслэл Каирт “Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагчийг шүүх шүүх хурал боллоо. Лалынхны дээд удирдагчийн нэг Мухаммед Бадия, түүний хоёр орлогч Хейрат аш-Шатер, Рашид Байюми нарыг цуст ажиллагаа ба өөр хоорондын дайсагналд турхирсан хэмээн ял оноожээ.
Сүүлийн өдрүүдэд Египетийн аюулгүй байдлын хүчин тус хөдөлгөөний олон зуун идэвхтнийг саатуулж, их хэмжээний зэвсэг хураагаад байгаа юм. "Лалын ахан дүүс" хөдөлгөөний удирдагчдыг баривчилсны дараа Каир хотын байдал тайван болоод байгаа аж.
“Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагчдыг шүүх шүүх хурал болов | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.