
Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын ээлжит чуулга уулзалт болох "Coal Mongolia -2015" өнөөдөр эхэллээ. Тус чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутагт Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор манай улсад тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ удаагийн "Coal Mongolia-2015" чуулганд Монгол Улсын Засгийн газар, хайгуул, олборлолтын компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк, санхүүгийн байгууллагууд, инженеринг консалтингийн компаниуд, ханган нийлүүлэгчид, мэргэжлийн холбоод болон АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 100 гаруй орны төлөөлөгч хүрэлцэн ирж оролцож байна.
Чуулганы өдрүүдэд Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нарын зэрэг 20 гаруй оролцогч, төлөөлөгчдийн 28 орчим илтгэлийг хэлэлцэнэ.
Салбар |
Ерөнхий сэдэв |
Илтгэгчид |
Албан тушаал |
Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр |
|||
Хэсэг 1 |
НҮҮРСНИЙ ЗАХ |
Р.Жигжид |
Уул уурхайн сайд |
М.Энхсайхан |
Монгол улсын сайд |
||
Г.Батцэнгэл |
Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал |
||
Х.Энхбаатар |
Зам тээврийн яамны харъяа МУ-ын далайн захиргааны газрын дарга |
||
Винлин Суэ |
Фэнвэй Энержи консалтинг компанийн дэд ерөнхийлөгч |
||
Хэсэг 2 |
МЕГА ТӨСЛИЙН |
Шэйлон Шивпури |
Би Эн Пи Парибас хөрөнгө оруулалтын банкны Байгалийн нөөц, Эрчим хүч хариуцсан захирал |
Жосеф Э.Бэваш |
Латам энд Ваткинс хуулийн компанийн Токио дахь салбар оффисын гүйцэтгэх партнер ба Хонг Конг Сингапур офиссын партнер |
||
Флориан Шмит |
Эс Си Лови хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгийн зах зээлийн өрийн удирдлага хариуцсан захирал |
||
Л.Наранбаатар |
Эрдэс баялгийн эдийн засагч, судлаач |
||
Хэсэг 3 |
УУЛ УУРХАЙН САЛБАР |
Д.Үүрцайх |
Монголын Химич-Химийн Инженерүүдийн Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх захирал |
Б.Оюунгэрэл |
Монголын Геологи, Уул уурхайн мэргэжлийн институт |
||
Ш.Отгонбаатар |
Шивээ-Овоо ХК-ийн гүйцэтгэх захирал |
||
Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр |
|||
ХЭСЭГ4 |
ЭРЧИМ ХҮЧ БА ХИЙН |
Д.Зоригт |
Эрчим хүчний сайд |
С.Жавхланбаатар |
Гадаадын хөрөнгө оруулалтын |
||
Ли Рүн Пинь |
Фэнвэй Энержи консалтинг компанийн |
||
Ц.Түмэнцогт |
Женерал Электрик ХХК-ийн Гүйцэтгэх |
||
Б.Түвшин |
Тавантолгой Цахилгаан Станц Төслийн |
||
Хэсэг 5 |
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮР |
Ж.Мядагмаа |
Оол минералс компанийн Монголыг |
Дэвид Төрнбулл |
Трансвест Монгол ХХК-ийн гүйцэтгэх |
||
Ч.Төгөлдөр |
Хера Экуйпмент ХХК-ийн Бизнес хөгжлийн |
||
Ж.Золжаргал |
"Монголын АЛТ" (МАК) ХХК-ийн эрчим |
||
Ч.Энхболд |
Э-Транс ХХК-ийн ерөнхий захирал |
||
Хэсэг 6 |
ЗАСГИЙН ГАЗРЫН ЦАГ - АСУУДЛААС ШИЙДЭЛ |
Модератор: Л.Болормаа |
Монголын уул уурхайн сэтгүүлийн эрхлэгч |
Панелист: |
Р.Жигжид |
Уул уурхайн яамны сайд |
|
Д.Зоригт |
Эрчим хүчний сайд |
||
М.Энхсайхан |
Монгол улсын сайд |
||
С.Жавхланбаатар |
Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга |
||
Х.Энхбаатар |
Зам тээврийн яамны харъяа МУ-ын далайн захиргааны газрын дарга |
"Coal Mongolia -2015" өнөөдөр эхэллээ | ||
Үзсэн: 1637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.