![](/uploads/201308/news/thumb/2628a1b11c0ae624e62071d0eca2d7da_x3.gif)
Өнөөдөр буюу энэ сарын 26-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АНУ-ын Коларода мужийн Денвер хот дахь Монголын улсын өргөмжит консул Жэймс Вагнерландер болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын цаашдын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцсон байна.
Уулзалтын үеэр барилгын чиглэлээр оюутан сургах хүсэлтэй байгаагаа Жэймс Вагнерландер илэрхийлжээ. Хотын дарга Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байгаа. Энэ үед Улаанбаатар хотоос оюутан сурагчдыг солилцооны хөтөлбөрт хамруулж, их хотын соёл, бүтээн байгуулалтаас суралцах боломж олгож байгаад баяртай байна. Төсөв мөнгөний асуудал хэцүүхэн байгаа ч бид суралцах их үйлсэд мөнгө хайрлахгүй гэдгээ хэлсэн байна.
АНУ-д барилга хот байгуулалтын чиглэлээр оюутан залуусыг сургана | ||
Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.