Шууд Chart

Европ, Азийн эдийн засгийн дээд түвшний чуулга уулзалт болов

2015-04-10 14:22:28

Европ, Азийн эдийн засгийн дээд түвшний чуулга уулзалт Туркийн Истанбул хотноо 2015 оны дөрөвдүгээр сарын 8-9-нд болов. Чуулга уулзалтыг нээж Туркийн Мармара бүлгийн сангийн ерөнхийлөгч Аккан Сувер үг хэлэхдээ Ази, Европыг холбосон торгоны зам, агаарын тээвэр, байгалийн хий, нефтийн хоолойн том төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүгийн систем, мэдээллийн технологийг төгөлдөржүүлэх замаар оюунжсан хөрөнгөлөг нийгмийг хөгжүүлэх асуудлыг голчлон хэлэлцэнэ гэдгийг онцлон тэмдэглэв. Тус чуулга уулзалтад Ази, Европын 40 гаруй орны тэргүүн, сайд, парламентын гишүүд, томоохон компанийн захирлууд зэрэг нэр хүндтэй хүмүүс оролцлоо.

Чуулга уулзалтад Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Ази, Европын орнуудын улс төр, эдийн засгийн харилцааг торгоны замын шинэ үзэл санаан дор хөгжүүлэх талаар үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Дэлхийн Монголчуудын чуулганы хүндэт ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос тус чуулга уулзалтад ирүүлсэн мэндчилгээг Дэлхийн Монголчуудын чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Цахилгаан уншиж сонсгов.

Энэ жил 30 жилийнхээ ойг тэмдэглэж буй Мармара бүлгийн сан Европ, Азийн эдийн засгийн дээд түвшний чуулга уулзалтыг 18 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.


Европ, Азийн эдийн засгийн дээд түвшний чуулга уулзалт болов  
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй