
Өчигдөр хуралдсан Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаас мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкны бодлогын хүү 13 хувьтай байгаа бөгөөд гадаад валютын урсгал төдийлөн сайжраагүй байгаа үед бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулна гэж үзсэнээр энэхүү шийдвэрийг гаргажээ. Тус зөвлөлийн дүрмийн дагуу зөвлөл нийт гурван удаагийн хурлаар мөнгөний бодлогын эцсийн шийдвэр гаргадаг. Өчигдөр тус зөвлөл хоёр дахь удаагаа хуралдсан нь энэ юм.
Мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээнэ | ||
Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.