Шууд Chart

“Evento” ХХК-ийн төлөөлөгчид "Blue" хамтлагийн тоглолтын талаар мэдээлэл хийнэ

2013-08-26 12:43:01

Энэ сарын 27-нд  Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байрлах "New Corporate"-ын 16 давхарт байрлах V LAUNG-д АНУ-ын алдарт "Blue" хамтлагийн хэвлэлийн хурал болно.
 
Тус хамтлаг есдүгээр сарын 14-ны 19:00 цагт  Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх юм. "Blue"  хамтлагийн тоглолтыг Evento ХХК-ийн хамт олон зохион байгуулж байгаа бөгөөд манай улсад гурав хоноод буцах юм байна.
 
Мөн “Blue” хамтлагийнхан хэдхэн хоногийн өмнө өөрсдийн цахим хуудас болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Бидний зүгээс  дэлхийг тойрох "Roulette Tour" аялан тоглолтынхоо хүрээнд есдүгээр сарын 14-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зочлон тоглохоор болсныг албан ёсоор зарлаж байгаадаа баяртай байна. Бидэнтэй уулзах ховор боломжоос бүү хоцроорой” хэмээн мэдээлжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Evento” ХХК-ийн төлөөлөгчид "Blue" хамтлагийн тоглолтын талаар мэдээлэл хийнэ   
Үзсэн: 1995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй