
Эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарна. Гэхдээ олон улсад нефтийн үнэ буурч байгаа нь таатай боломж олгоно гэж манай улсын эдийн засгийн төлөв байдлыг дэлхийн банк таамаглаж байна.
Гадаад эдийн засгийн таагүй орчин, тогтворгүй байдлаас шалтгаалан манай улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа талаар мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Үүнд, гадаадын шууд хөрөнгө оруулалт, валютын нөөц багасч байгаа нь шууд нөлөөлж байгаа юм.
Гэхдээ дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч эхэлсэн нь энэ төрлийн бүтээгдэхүүнээс хараат улс орнуудын түлшинд олгох татаасыг бууруулах боломж олгоно гэж эдийн засагчид таамаглаж байна.
Тиймээс Монгол Улсын хувьд шатахуунд хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нарийн тооцоо судалгаа хэрэгтэй гэж Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тае Хьюн Ли ярилаа.
Эдийн засгийн өсөлт саарч байна | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.