Шууд Chart

Гадаадын хөрөнгө оруулалттай 45 компани хайгуулын тусгай зөвшөөрөл хүсчээ

2015-04-14 14:25:46

Уул уурхайн сайд Р.Жигжид өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдэд салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ. Түүний мэдээлснээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 842 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 707 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байгаа аж. Түүнчлэн нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 785, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа ажээ.

Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Алт үйлдвэрлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монголбанкинд уламжилж байна гэлээ.
 
Үүнээс гадна Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулсан ажлын хэсэг  дээрх хуулийг хэрэгжүүлэх журам, гэрээний загварыг боловсруулж, батлуулсан байна.
 

Гадаадын хөрөнгө оруулалттай 45 компани хайгуулын тусгай зөвшөөрөл хүсчээ  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй