МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан цуврал барилдаанууд өнгөрөгч өдрүүдэд зохион байгуулагдлаа. Ахмад 64 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Уг барилдааны манлайд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ж.Бор, М.Дармаабазар, Н.Саранцогт, улсын өсөх идэр начин Х.Амараа, Ш.Батхуяг, улсын начин С.Эрхэмбаяр, Л.Цэвээн, Р.Цогтгэрэл, М.Болдбаатар, Д.Бадрах, Н.Мөнхжаргал, Ө.Сумъяа, Н.Түмэннаст, И.Мөнхбаатар нараар магнайлан гарсан.
Мөн энэ өдөр Улсын арслан Ц.Бадамсэрээжид, Ө.Эрдэнэ-Очир, Б.Ганбаатар, улсын заан Д.Мягмар, Д.Лхагвасүрэн, улсын начин Г.Пүрэв-Очир, Д.Дашжамц нарын бөхчүүд Монгол бөхийн өргөөний хойморт хүрэлцэн ирэв.
Барилдаанд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын начин Б.Адъяахүү түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат улсын заан Д.Бумбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат улсын өсөх идэр начин Х.Амараа нар шалгаран үлдлээ.
Дунд шөвгийн наймд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат улсын харцага Н.Саранцогт, Увс аймгийн Малчин сумын харьяат улсын начин Ө.Сумъяа, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат улсын начин С.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат аймгийн хурц арслан Я.Адъяасүрэн нар үлдсэн юм.
Ахмад бөхчүүдийн барилдаанд улсын начин Б.Адъяахүү түрүүллээ | ||
Үзсэн: 3271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.