Месси "Барселона" клубын тэргүүн зэргийн чөлөөт цохилт гүйцэтгэгч хэвээр байгаа ч энэ улирлын торгуулийн цохилтуудыг тийм ч сайн гүйцэтгэхгүй байгаадаа сэтгэл дундуур байна гэдгээ мэдэгджээ. Тэрбээр энэ улиралд улсынхаа шигшээ болон клубын тоглолтуудад нийт дөрвөн торгуулийн цохилт алдаад байгаа юм.
Месси энэ тухайгаа “Тийм ээ, Би Аргентины шигшээ болон клубын тоглолтуудад олон торгуулийн цохилт алдсандаа сэтгэл дундуур байна. Би бол багийнхаа торгуулийн цохилт гүйцэтгэгч. Гэвч хаалгачид намайг судалж, юу хийхийг минь сайн мэддэг болж. Маш сайн бэлтгэсэн торгуулийн цохилтыг зогсоох нь хэцүү ч одоо торгуулийн цохилт гүйцэтгэхэд илүү төвөгтэй болсон. Энэ бол хөлбөмбөгт байдаг л зүйл. Гэвч би маш муу шийдвэрүүд гаргасан гэдэг нь үнэн. Жишээлбэл, Ман Ситигийн эсрэг тоглолтонд гоол оруулсан бол бидэнд маш чухал давуу тал бий болох байсан. Гэвч гурав хоноод л бид өөр тоглолтод оролцдог учраас болоод өнгөрсөн зүйлд харамсаад байх цаг гардаггүй” гэж өгүүлжээ.
Лионель Месси: Торгуулийн цохилт сэтгэлийг минь зовоож байна | ||
Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.