Шууд Chart

Европын хөлбөмбөгийн "Бүх оддын тоглолт" зохион байгуулдаг болно

2015-04-15 14:17:07

Европын хөлбөмбөгийн холбоо буюу UEFA-гийнхан АНУ-ын NBA шиг "Бүх оддын тоглолт" зохион байгуулах талаар хэлэлцсэн байна. NBA-гийн хувьд Өрнөд, Дорнод бүс хэмээн хуваагддаг бол хөлбөмбөгийг ч улсуудынх нь лигээр хойд, өмнөд гэж хуваах гэнэ.

Тухайлбал, Европын хойд хэсэгт Английн примьер лиг, Германы бундеслиг, Голландын Эредивайси лиг, Оросын примьер лиг зэрэг орнууд байгаа бол Өмнөд хэсэгт нь Испанийн Ла лиг, Италийн Сери А лиг, Францын лиг болон бусад газар дундын орнууд багтдаг байна. 

"Бүх оддын тоглолт"-нд сонгогдох тоглогчдыг UEFA.com-оор дамжуулан фанатуудаас санал хураалт авах замаар тодруулах талаар ч ярилцаж байгаа юм байна. Хэрвээ энэ биелэлээ олчихвол Испанийн ла лигт хүчин зүтгэдэг өнөө цагийн дэлхийн шилдгүүд болох Кристиан Роналдо, Леональ Месси нар нэг өдөр ч болов хамтдаа нэг багт тоглох боломжтой.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Европын хөлбөмбөгийн "Бүх оддын тоглолт" зохион байгуулдаг болно  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй