Шууд Chart

МИАТ-ын экс удирдлагуудын гомдлыг хэлэлцэнэ

2013-08-27 09:42:49

Өнөөдөр буюу энэ сарын 27-нд “Дайны эрсдлийн сан” хэмээх нэрээр их хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэнэ.

Анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм.  Харин уг хэрэгт нэр холбогдоод байсан МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн билээ.

Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас ийнхүү хэлэлцэх юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

МИАТ-ын экс удирдлагуудын гомдлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй