![](/uploads/201308/news/thumb/2f2b14f2e6601f9a64a8d4c33e398465_x3.jpg)
Энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний анхан шатны шалгаруулалт өчигдөр МҮОНРТ-ийн байранд зохион байгуулагдаж шилдэг 23 оролцогчоо шалгарууллаа. Тус наадмыг "Мiss Mongolia" холбооноос 2004 оноос хойш санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд аймаг хотуудаас ирсэн 70 гаруй охид бүртгүүлэн оролцсон юм.
"Miss Mongolia 2013" тэмцээний анхан шатны шалгаруулалтандаа тэнцэж тэргүүн миссийн төлөө өрсөлдөх эрхээ авсан охидыг танилцуулъя.
- А.Азжаргал- Хувийн дугаар 1
- С.Батцэцэг- Хувийн дугаар 4
- Д.Солонго- Хувийн дугаар 5
- Д.Цогцолцэрмаа- Хувийн дугаар 6
- Б.Цацрал- Хувийн дугаар 9
- Э.Дэлгэрмаа- Хувийн дугаар 11
- Д.Биндэрьяа- Хувийн дугаар 12
- Р.Хишигдэлгэр- Хувийн дугаар 15
- Н.Ануцэцэг- Хувийн дугаар 18
- Ц.Сувд-Эрдэнэ- Хувийн дугаар 20
- С.Цэрэндулам- Хувийн дугаар 28
- Н.Ану- Хувийн дугаар 30
- Т.Амарзаяа- Хувийн дугаар 32
- Н.Нармандах- Хувийн дугаар 35
- Б.Баярцацрал- Хувийн дугаар 40
- Номин-Эрдэнэ- Хувийн дугаар 45
- Б.Оюундарь- Хувийн дугаар 49
- Б.Баттогтох- Хувийн дугаар 50
- Д.Мөнххүслэн- Хувийн дугаар 67
- М.Нарангэрэл- Хувийн дугаар 75
- А.Ариунтуул- Хувийн дугаар 10
- Г.Сарантунгалаг- Хувийн дугаар 53
- Ц.Аззаяа- Хувийн дугаар 73
Шалгаран үлдсэн 23 охидоос гурван охин "Miss Mongolia" тэмцээний ялагчдаар тодорч Олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгын эзэн болох бөгөөд Тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Африкийн Экваторт болох “Miss World tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх юм.
"Miss Mongolia 2013" тэмцээний шилдэг оролцогчид шалгарлаа | ||
Үзсэн: 2226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.