![](/uploads/201308/news/thumb/451f0698e683b60be6d8dce66bd72835_x3.jpg)
Улаанбаатар хотод “Taste of UB" өдөрлөг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд энэ сарын 31-нээс 9-р сарын 1-ний өдрүүдэд болно. Тус өдөрлөгт нийслэлийн шилдэг 50-70 ресторан, бэйкери болон бусад хоолны газрууд оролцох юм.
Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх аж.
Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажилlагаатай ижил энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Энэ нь хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийслэл хотоо сурталчлах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Taste of UB" амталгаат өдөрлөг болно | ||
Үзсэн: 2193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.