
Томоохон дүнтэй гадаад зээл, өрийн эргэн төлөлтийг 2017-2018 онд хийх ёстой. Тухайлбал, Хөгжлийн банкны 580 сая америк доллар 2017 оны гуравдугаар сард, Чингис бондын 500 сая доллар 2018 оны эхний сард тус тус төлөхөөр байна.
Түүнчлэн Төв банкнаас Хятадын Ардын банктай хийсэн “Төгрөг-Юаны своп хэлцэл” 2017 онд эргэн төлөх, эсвэл сунгах ёстой. Өнгөрсөн намар своп хэлэлцээрийг шинэчилж баталснаар 5 тэрбумаар нэмэгдүүлсэн. Ингэснээр манай Төв банкны богино хугацаат гадаад өрийн хэмжээ өнөөдөр 1.5 тэрбум америк долларт хүрээд байна гэж Сангийн яамны хэлтсийн дарга Г.Батхүрэл хэллээ.
Төв банкны гадаад өр 1.5 тэрбум америк долларт хүрчээ | ||
Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.