
Засгийн газрын үнэт цаасыг хөрөнгийн биржээр худалдаалж эхэлснээс хойш нийт 150 тэрбум төргөгийн үнэт цаас арилжаалжээ. Энэ оны эхний улирлын байдлаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 12 удаа явуулж, 1 сая гаруй ширхэг үнэт цаасыг арилжаалаад байна. Урьд нь долоо хоног бүрийн хоёр дахь өдөр үнэт цаасыг арилжаалдаг байсан бол одоо итгэмжлэгдсэн дилерээр дамжуулж ажлын 5 хоногт арилжаанд оролцох боломжтой болсон гэдгийг Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн хөгжлийн газрын дарга Ж.Мягмарсүрэн онцоллоо.
150 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ | ||
Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.