Шууд Chart

Химийн зэвсэг ашигласан нь тогтоогдвол Сирит цэрэг оруулж магадгүй

2013-08-27 10:32:53

Сирийн засгийн газар НҮБ-ын шинжээчдийг нийслэл Дамаск хотоос холгүй орших химийн зэвсгийн халдлага болсон газарт шинжилгээ судалгаа хийх зөвшөөрлийг олгохоо мэдэгдээд байгаа юм. Хэрвээ Сирийн засгийн газар энгийн иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан нь тогтоогдвол тус улсын эсрэг цэргийн хүч оруулж магадгүй гэдгийг АНУ болон Европын зарим улсын төр засгийн тэргүүн нар мэдэгдэж байна. Цаг хугацаа алдаж шийдвэр гаргасан гэж зарим судлаачид үзэж байсан бөгөөд өчигдрөөс эхлэн НҮБ-ын шинжээчид хяналт шалгалтаа эхлүүлсэн юм.

Сирийн засгийн газар "Нийслэл хотын зүүн хойд дүүрэгт сөрөг хүчний босогчид химийн зэвсэг хэрэглэсэн" гэж мэдээлсэн боловч сөрөг хүчнийхэн энэ мэдээллийг няцаасаар байна. Тус улсын төрийн мэдлийн телевизийн сувгаар хүчтэй хөнөөл бүхий химийн идэмхий хортой торх, хийн маск зэргийг харуулж, "Энэ бол сөрөг хүчнийхний гарт байгаа зэвсгийн нэгээхэн хэсэг, босогчид эдгээрийг армийн хүчний үйл ажиллагаанд саад учруулахын тулд хэрэглэж байгаа юм. Ерөнхийлөгч Башар Аль Ассадын эсрэг 29 сарын турш үргэлжилж буй энэ үйл ажиллагаанд Саудын Араб, Катар дэмжлэг үзүүлж, босогчдод хийн маск болон эм бэлдмэлийг нийлүүлж байна. Хортой хийгээр амьсгалсан хэд хэдэн цэргийн биеийн байдал тун хүнд байгаа"    гэсэн мэдээллийг өгч байлаа.
Нийслэл хотын зүүн болон баруун өмнөд бүсэд химийн зэвсэг хэрэглэсний улмаас 1300 хүн амь насаа алдсан явдалд сөрөг хүчнийхний зүгээс засгийн газраа буруутгаад байгаа юм. Эмч мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар энд ямар нэгэн химийн зэвсэг ашигласан болох нь тодорхой байгаа юм.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Химийн зэвсэг ашигласан нь тогтоогдвол Сирит цэрэг оруулж магадгүй  
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй