Шууд Chart

Химийн хордлогонд орж өвчлөгсөд ихэсч байна

2013-08-27 11:05:25

Хэвлэлүүдийн  өгсөн мэдээллээс үзэхэд Дамаск хотын гурван эмнэлэгт мэдрэлийн судасны өвчлөлийн шинж тэмдэг гэсэн оноштой 3600 хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Өчигдөр гэдэс, нүдний, амьсгалын замын эд эрхтэнд нь өөрчлөлт орсон буюу өөр өөр өвчний шинж тэмдэг илэрсэн 40-45 хүнийг   хүлээн авсан байна. Тэдгээр өвчтөнүүдийг эмнэлгийн шинжилгээнд хамруулсны дараа хийн хордлогын улмаас булчингийн өвчлөл гэсэн онош тавьжээ.  Химийн зэвсэг хэрэглэснийг тогтоох эд мөрийн баримт олж баталгаажуулах ажилд нь саад учруулахгүй байх үүднээс сөрөг хүчин болон засгийн газар хоорондын зэвсэгт халдлагаа зогсоогоод байна. АНУ-ын зүгээс Сирийн хүчин энэ төрлийн зэвсэг хэрэглэсэн нь гарцаагүй хэмээн үзэж цэргийн хүч оруулах тухай асуудлыг сөхсөн боловч Сирийн төрийн тэргүүн “Хэрвээ хэн нэгэн Сири улсыг барууны хүүхэлдэй болгохоор мөрөөдөж байгаа бол энэ нь хэзээ ч бүтэшгүй санаа” гэж Оросын Известия сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Сири улсад НҮБ-ын 20 шинжээчээс бүрдсэн баг энэ сарын 18-наас эхлэн ажиллаж, өмнө нь химийн дайралтанд өртсөн гэх гурван газарт шинжилгээ хийж байсан, тэд химийн зэвсэг ашигласан эсэхийг тогтоохоос чухам аль хүчин нь хэрэглэснийг тогтоохгүй аж. Лхагва гарaгт химийн зэвсэгт өртсөн гэх дүүргийн хөрснөөс дээж авахын дээр иргэдийн цус, шингэн ялгадаснаас шинжилгээ авах юм байна.

 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Химийн хордлогонд орж өвчлөгсөд ихэсч байна  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй