
Өнгөрөгч өдөр Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвд дараах өвчний мэдээллүүд төвлөрсөн байна.
Улаанбурхан өвчин:
Энэ сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1478 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Шувууны томуу, H5N6, H5N1 вируст халдвар:
Бутан улсад тэжээвэр шувуудын дунд шувууны томуугийн H5N1, Хонг-Конгод шувууны томуугийн H5N6 вируст халдварын үүсгэгчийг Peregrin falcon:Falco peregrinus (Falconidae) шувуунаас илрүүлсэн байна. Тухайн газруудад хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ.
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
Энэ сарын 15-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25826 хүн өвчилж, 10704 хүн (41.4 хувь) нас барсан байна. Дөрөвдүгээр сарын 08-аас хойш нийт 37 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 28, Сьерра-Леонд 21 тохиолдол, Либерит сүүлийн 6 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Үл мэдэгдэх өвчин, Нигер улсад:
Нигери улсын Ондо хотод 14 хүн үл мэдэгдэх шалтгааны улмаас нас барсан байна. Өвчтнүүдэд толгой хүчтэй өвдөх, хараа муудах шинж тэмдэг илэрдэг ба тус улсын ОУ-ын Эрүүл мэндийн их сургуулиас тандалт, эмчилгээний баг ажиллаж, Шуурхай удирдлагын төв идэвхжсэн байна.
Нигерийн 14 хүн үл мэдэгдэх шалтгаанаар нас баржээ | ||
Үзсэн: 1056 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.