Шууд Chart

Японы засгийн газраас шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

2013-08-27 11:54:10

Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцын ойр орчимд цацраг идэвхийн түвшин нь дахин нэмэгдсэн байна. Иймээс  японы хүрээлэн буй орчны яам тэдгээр газрыг дахин ариутгах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ төлөвлөгөөний дагуу ариутгасан газарт борооны ус, унасан навч зэргээс шалтгаалан цацрагийн хэмжээ дахин өссөн байх магадлалтай тул уг хэмжээ нь өндөр тогтоогдсон газруудад, ариутгал бүрэн хийгдээгүй газар, оршин суугчдын бүсээс 5 километрт орших ой модтой газар, байшин барилгаас 20 метрийн зайтай ургасан модны навч зэргийг цэвэрлэх ажлыг хийхээр тусгагдсан аж.  

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы засгийн газраас шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлнэ   
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй