
Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь сөрөг үр дагавар ихтэй гэж УИХ-ын зарим гишүүн үзсэн байна. Тодруулбал, Хөдлөх хөрөнгийн албан татварын багцад Малын хөлийн татварыг оруулж хэлэлцүүлэхээр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Харин ажлын хэсгийн гишүүд малын хөлийн татварыг тусад нь авч үзэх шаардлагатай гэж байна.
Манай улс 112.7 сая га хадлан, бэлчээрийн талбайтай. Үүний 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар доройтож, цөлжилтөд нэрвэгдэх хандлагатай болсныг салбарын яамнаас тогтоожээ. Бэлчээрийн ашиглалтыг сайжруулахын тулд малын хөлийн татварыг сэргээх, бэлчээрийг түрээсээр ашиглуулах нь зүйтэй гэсэн саналыг судлаачид болон албаныхан гаргасан юм. Энэ талаар УИХ-ын “Бэлчээрийн талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох” ажлын хэсгийн гишүүн Д.Хаянхярваа ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь сөрөг үр дагавартай гэж УИХ-ын зарим гишүүн үзжээ | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.